Нэгдсэн хуралдаан

2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр

Нэгдсэн хуралдаан, Аймгийн Хөгжимт драмын театр

08.00-08.10

Нээлтийн үйл ажиллагаа

08.10-08.15

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн мэндчилгээ

08.15-09.00

Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл
Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

09.00-09.20

Дурсгалын зураг авахуулах

09.20-09.40

Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл
А.Цолмон, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн

09.40-10.10

Багшийн цалин хөлсний шинэчлэл
Ж.Ганбаатар, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн

10.10-10.50

Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл
С.Санжаабадам, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга

10.50-11.30

Боловсролын хөгжлийн чиг хандлага
Д.Банзрагч, Систем судлаач

11.30-13.30

Үдийн завсарлага


2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Нэгдсэн хуралдаан, Аймгийн Хөгжимт драмын театр

14.30-14.40

"Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл" салбар зөвлөгөөний зөвлөмж танилцуулах I салбар хуралдааны оролцогч

14.40-14.50

"Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл" салбар зөвлөгөөний зөвлөмж танилцуулах II салбар хуралдааны оролцогч

14.50-15.00

"Сургалтын чанар, үнэлгээ" салбар зөвлөгөөний зөвлөмж танилцуулах III салбар хуралдааны оролцогч

15.00-15.10

"Хүүхдийн хөгжил, хамгаалал хүмүүжил, төлөвшил" салбар зөвлөгөөний зөвлөмж танилцуулах IV салбар хуралдааны оролцогч

15.10-15.20

Үг хэлэх
Д.Галсандондог, Ховд аймгийн Засаг дарга
Ж.Ган-Эрдэнэ, Боловсролын үнэлгээний төвийн захирал, салбар хуралдааны зохицуулагч

15.20-15.30

Хаалтын үйл ажиллагаа



Ирсэн саналууд
билэгбаяр :

сайн байна уу. би аймагт насан туршийн боловсролын багш хийдэг юм. манай анги нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай. хичээлийн хөтөлбөрөө бага суурь бүрэн дундаар аргаж хичээлэлдэг гэтэл миний цалин цалингийн доод түвшинээр цалинжиж байна ТҮБД-4 өөр энийг одоогийн бага ангийн багшийн ТҮБД-5 аар цалинжуулж болох уу


2018 оны 09 сарын 13
Нямгэрэл:

Гадаад хэлний хичээлийг амьдралд ойр, хэрэглэхэд хялбар байдлаар ном сурах бичгээ гаргамаар байна. 1 улиралд дэндүү их агуулга мөн цагийн хувьд хангалтгүй байгаа нь багш сурагчдад хүндрэл учруулдаг. Орос хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх, 5-р ангиас нь эхлэн үзвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.


2018 оны 09 сарын 05
Бямбасүрэн:

Газарзүйн хичээлийн цагийг танах биш нэмэгдүүлмээр байна. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох чухал хичээл нь Газарзүй шүү дээ.


2018 оны 07 сарын 25
Д.Гэрэлцогт:

Анги засварыг,засварын мөнгийг нэг мөр шийдмээр юм.


2018 оны 06 сарын 14
Д.Гэрэлцогт:

2.Сурагчийн дүрэмт хувцсыг өвөл,зуных гээд нормын хувцас шиг үнэгүй тарааж өгвөл зүгээр байна.Улс даяар ижил.3.Багш нарыг дэндүү тайлангаар дарах юм.Бичиг цаасанд дарагдаж байна.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

1.Сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөөсөө өмнө сурах бичгээ хэлээд гар дээр ирүүлчихээд тэр хөтөлбөрөө мөрдвөл зүгээр юм.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

Дээрээс төрөл бүрийн уралдаан тэмцээн,олимпиад дэндүү их зохиогдож байна.Ангийнхаа хүүхдүүдийг хүмүүжүүлэх,хөгжүүлэх ,тэдний хүсэл сонирхолд нийцсэн төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу явж байтал гэнэт дээрээс уралдаан тэмцээн гараад ирнэ .Ангийн ажлын төлөвлөгөө ямарч хэрэггүй болж байна.


2018 оны 06 сарын 14
Н.Отгонцэцэг:

авьяасыг дэмжсэн дуу шүлэг бүжгийн уралдаан, спортын тэмцээн хэт их болж, хүүхдийн сурлага мэдлэг чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа, хүмүүжил төлөвшилтэй холбоотой ажлууд бага явагдаж байна. Энэ тал дээр цаашид анхаарах. мөн багшийн бичиг цаасны ажил, янз бүрийн тайлангууд ихдэж сурагчидтайгаа ажиллах цаг багадаж байна.


2018 оны 06 сарын 09
О.Бат-Эрдэнэ:

анги удирдсан багшийн ажлын ачаалал дэндүү их бүх сургууль дээр ирсэн бичиг ажилууд АУБ дээр ирж бөөгнөрдөг энэ нь багшийн аяааллыг дэндүү нэмдэг


2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

багш сурагчийн бодит ачааллыг тооцож үздэггүй хүн бүр ажил явуулах гэж төрөл бүрийн хугацаат ажлаар байнга дардаг, заримдаа үндсэн ажлаа марттал дээрээс ирсэн бичгийн хариу тайлан судалгааг хийдэг. энэ нь багш сурагчийн үндсэн зорилго хазайхад хүрч байна .


2018 оны 05 сарын 16