Дорнод, Орхон аймагт багш нарын улсын зөвлөгөөн маргааш эхлэнэ

2018 оны 02 сарын 01

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-наас “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг  Улаанбаатар хот орон нутагт зохион байгуулж буй. Энэ долоо хоногийн даваа, мягмар гаригуудад зөвлөгөөнийг Өвөрхангай, Ховд аймгуудад зохион байгуулсан юм.

Мөн Орхон, Дорнод аймгуудад “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Орхон аймагт болох зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгийн багш, ажилчид, Дорнод аймагт болох зөвлөгөөнд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дорнодын багш, ажилчид оролцох юм. Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана. Дорнод аймагт болох улсын зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа илтгэл хэлэлцүүлнэ.

Зөвлөгөөний хүрээнд www.zuvluguun.edu.mn цахим сайтаар дамжуулан онлайнаар зөвлөгөөнд оролцож, санал, хүсэлтээ өгөх боломжийг бүх багш, удирдах ажилтнууд, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байгаа юм. 

 


Ирсэн саналууд
pontni mongo bolon basgh nariin hariltsa tsahim su:

pontni mongo bolon basgh nariin hariltsa tsahim surguliiig heregjvvlj bh heregtei eniige shiidej ogooche


2018 оны 10 сарын 24
baagii:

ardchilsan daranguilagcxhid boliyoo


2018 оны 10 сарын 24
bataa:

fuck u


2018 оны 10 сарын 24
хэн нэгэн:

zl


2018 оны 10 сарын 24
билэгбаяр :

сайн байна уу. би аймагт насан туршийн боловсролын багш хийдэг юм. манай анги нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай. хичээлийн хөтөлбөрөө бага суурь бүрэн дундаар аргаж хичээлэлдэг гэтэл миний цалин цалингийн доод түвшинээр цалинжиж байна ТҮБД-4 өөр энийг одоогийн бага ангийн багшийн ТҮБД-5 аар цалинжуулж болох уу


2018 оны 09 сарын 13
Нямгэрэл:

Гадаад хэлний хичээлийг амьдралд ойр, хэрэглэхэд хялбар байдлаар ном сурах бичгээ гаргамаар байна. 1 улиралд дэндүү их агуулга мөн цагийн хувьд хангалтгүй байгаа нь багш сурагчдад хүндрэл учруулдаг. Орос хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх, 5-р ангиас нь эхлэн үзвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.


2018 оны 09 сарын 05
Бямбасүрэн:

Газарзүйн хичээлийн цагийг танах биш нэмэгдүүлмээр байна. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох чухал хичээл нь Газарзүй шүү дээ.


2018 оны 07 сарын 25
Д.Гэрэлцогт:

Анги засварыг,засварын мөнгийг нэг мөр шийдмээр юм.


2018 оны 06 сарын 14
Д.Гэрэлцогт:

2.Сурагчийн дүрэмт хувцсыг өвөл,зуных гээд нормын хувцас шиг үнэгүй тарааж өгвөл зүгээр байна.Улс даяар ижил.3.Багш нарыг дэндүү тайлангаар дарах юм.Бичиг цаасанд дарагдаж байна.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

1.Сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөөсөө өмнө сурах бичгээ хэлээд гар дээр ирүүлчихээд тэр хөтөлбөрөө мөрдвөл зүгээр юм.


2018 оны 06 сарын 14