“Ерөнхий боловсролын эрхзүйн шинэчлэл” салбар зөвлөгөөн болж байна

2018 оны 01 сарын 29

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II зөвлөгөөний салбар хуралдаан Ховд аймагт амжилттай үргэлжилж байна.

Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл салбар хуралдаан Жаргалант сумын лаборатори нэгдүгээр сургуулийн урлагийн зааланд зохион байгуулагдаж чиглүүлэгчээр Баян-Өлгий аймгийн БСУГ-ын дарга Х.Зауре ажиллаж байна. Тус салбар хуралдаанаар ерөнхий боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэл, эрх зүйн хувьд тулгамдаж буй асуудлуудаар багш нар хэлэлцэж байна.

Салбар хуралдааны талаар болон зөвлөгөөний талаар БСШУС-ын яамны ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн А.Цолмон “Багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөн Ховд аймагт өнөөдөр эхэлж байна. Багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр бид нэн ялангуяа ерөнхий боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаад шийдвэр гаргах арга замын талаар зөвлөлдөж зөвлөмж  боловсруулах юм. Зөвлөгөөн 4 салбар хуралдаан болон зохион байгуулагдаж байгаа. Үүний нэг бол Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, хоёр дахь чиглэл нь Багшийн цалин хөлсний шинэчлэл, гуравт  Сургалтын чанар үнэлгээ дөрөвт нь Хүүхдийн хөгжил, хамгаалал хүмүүжил, төлөвшилтийн бодлогын чиглэл салбар хуралдаан юм.

Ховд аймагт болж байгаа зөвлөгөөнд баруун таван аймгууд оролцож байна.  Өнөөдрийн салбар хуралдаанаар бид ялангуяа бага дунд боловсролын тухай хууль, боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага юу байгаа юм, хуулиар бид ямар зохицуулалт хийх гэж байгаа талаараа сургууль багш нарынхаа саналыг сонсож үүн дээрээ уламжилж хуулийн өөрчлөлтийн үндэслэл, үзэл баримтлалыг боловсруулах юм”

 Салбар хэлэлцүүлгийн чиглүүлэгч Баян-Өлгийн аймгийн БСУГ-ын дарга Х.Зауре “Ерөнхий боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж байна. Баян-Өлгий аймгийн боловсролын тогтолцооны талаар энэ хуралдаан дээр илэн далангүй хэлэлцэхээс гадна зөвлөмжид аймгийн боловсролын салбарын тулгамдаж буй асуудлыг тусгахаар бэлтгэсэн байгаа. Энэ зөвлөгөөн 11 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой. Энэ 11 жилийн хугацаанд  манай салбарын чиглэлээр юу юу тулгамдаж байгааг өнөөдөр халуун тогоон дотроо ярилцаж юу нь хэрэгцээтэй байна гэдгийг хоорондоо хэлэлцэж гаргаж байгаараа ач холбогдолтой байна. Мөн боловсролын тухай хуулийн шинэчлэл, бага дунд боловсролын тухай хуулийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болсон байгаа. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалт, бас ерөнхий боловсролын сургуулийн захирал,  цэцэрлэгийн эрхлэгчийн багш ажилтныг сонгон шалгаруулж авч ажиллуулах эрхзүйн орчинд бас шинэчлэл хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн хос хэл дээр сургалт явуулж байгаа манай аймгийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг эрдэм шинжилгээний байгууллагаас боловсруулж гаргаж өгөөд эрх шилжүүлсний дагуу аймаг орон нутагт баталгаажуулж хэрэгжүүлээд явж байгаа нь эрхзүйн хувьд нэлээд алдаа, дутагдал дагуулж байгаа. Энэ мэтчилэн тулгамдаж буй асуудлуудаа өнөөдөр хэлэлцэж дүгнээд цаашдаа зөвлөмжид оруулаад  шинэчлэл хийх нь ач холбогдол өгнө гэж бодож байна”

Ирсэн саналууд
О.Бат-Эрдэнэ:

анги удирдсан багшийн ажлын ачаалал дэндүү их бүх сургууль дээр ирсэн бичиг ажилууд АУБ дээр ирж бөөгнөрдөг энэ нь багшийн аяааллыг дэндүү нэмдэг

2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

багш сурагчийн бодит ачааллыг тооцож үздэггүй хүн бүр ажил явуулах гэж төрөл бүрийн хугацаат ажлаар байнга дардаг, заримдаа үндсэн ажлаа марттал дээрээс ирсэн бичгийн хариу тайлан судалгааг хийдэг. энэ нь багш сурагчийн үндсэн зорилго хазайхад хүрч байна .

2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

математикийн сурах бичгийн агуулга алдагдсан. хэтэрхий тархай бутархай олон сэдвийг самардсан байгаа нь сурагчдыг цэгцтэй мэдлэг олоход бэрхшээлтэй байна агуулга өргөн нэг сэдэвт оногдох заах цаг бага байна

2018 оны 05 сарын 16
Мөнхгэрэл:

Илүү цагаар маш их ажилладаг гэвч ямарч илүү цагийн мөнгө байдаггүй. Дээрээс нь багш нар тэр дундаа дунд ангийн багш нар сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ бүх зардалыг өөрөөсөө гаргадаг. Принтер хүртэл цэнэглэх хороо өөрөөсөө гаргаж байна. Багш нар чинь цалингаас цалингийн хооронд биш өрнөөс өрний хооронд л амьдарч байна!!! ЯДРУУХАН Л АМЬДАРЧ БАЙНА ДАА БАГШ НАР ЧИНЬ

2018 оны 04 сарын 29
МТ багш:

Яг үнэн. Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, онцгой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтанд мэдээллийн технологийн багш ормоор юм. Шинжээч эмч, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч....гм онцгой нөхцлийн нэмэгдлийг авдаг байх шүү.

2018 оны 04 сарын 29
Багш:

Мэдээлэл технологийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг судлан сайжруулах шаардлагатай байна. Сургууль бүрийн МТ багш нар нь хичээлээ заахаас гадна тухайн сургуулийн МХТ-н бүх хэрэгслийн эвдрэл гэмтэл, ажиллагааг бүрэн хариуцаж\ямар ч хөлсгүй\ ажилладаг. Энэ нь хувь хүний хувьд ачаалал даах, хөгжих сайн талтай боловч үндсэн үүрэг хариуцлага нь цалгардаж үүнийг дагаад багшийн өсөн дэвших, ажлаа шударга үнэлүүлэх нь бодитой биш болсон. Хариуцсан кабинет нь сургуулийн анги танхимын хүрэлцээнээс хам

2018 оны 04 сарын 29
Багш:

Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, онцгой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтанд мэдээллийн технологийн багш ормоор юм. Шинжээч эмч, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч....гм онцгой нөхцлийн нэмэгдлийг авдаг байх шүү.

2018 оны 04 сарын 29
Багш:

Мэдээлэл технологийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг судлан сайжруулах шаардлагатай байна. Сургууль бүрийн МТ багш нар нь хичээлээ заахаас гадна тухайн сургуулийн МХТ-н бүх хэрэгслийн эвдрэл гэмтэл, ажиллагааг бүрэн хариуцаж\ямар ч хөлсгүй\ ажилладаг. Энэ нь хувь хүний хувьд ачаалал даах, хөгжих сайн талтай боловч үндсэн үүрэг хариуцлага нь цалгардаж үүнийг дагаад багшийн өсөн дэвших, ажлаа шударга үнэлүүлэх нь бодитой биш болсон. Хариуцсан кабинет нь сургуулийн анги танхимын хүрэлцээнээс хам

2018 оны 04 сарын 27
Мөнгөнзул: