Ховд, Өвөрхангай аймгуудад “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөн эхэллээ

2018 оны 01 сарын 29

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Ховд, Өвөрхангай аймгуудад эхэллээ. Ховд аймгийн төвд болж буй зөвлөгөөнд Ховдын ЕБС-ийн багш, ажилчдаас гадна, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн багш, ажилчид, Арвайхээр хотод болж буй зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн багш, ажилчид тус тус оролцож байна.

Зөвлөгөөнд аймгуудын багш нараас гадна БСШУСЯ, Монгол улсын боловсролын их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Урлагийн газрын төлөөлөл оролцож байна.

Ховд аймагт болж буй зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Цолмон, “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр 
БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Ганбаатар, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр
Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам нар илтгэл хэлэлцүүлэх юм.

Харин Арвайхээр хотод болж буй зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар, “Суралцагчийн үнэлгээний журмын шинэчлэл, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо” сэдвээр Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гантуяа, “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн А.Мөнх-Оргил нар илтгэл хэлэлцүүлнэ.

Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэхэд чиглэгдэж буй.  Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдана. Ховд, Өвөрхангай аймагт эхэлсэн улсын зөвлөгөөн маргааш өндөрлөнө.

Ирсэн саналууд
О.Бат-Эрдэнэ:

анги удирдсан багшийн ажлын ачаалал дэндүү их бүх сургууль дээр ирсэн бичиг ажилууд АУБ дээр ирж бөөгнөрдөг энэ нь багшийн аяааллыг дэндүү нэмдэг

2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

багш сурагчийн бодит ачааллыг тооцож үздэггүй хүн бүр ажил явуулах гэж төрөл бүрийн хугацаат ажлаар байнга дардаг, заримдаа үндсэн ажлаа марттал дээрээс ирсэн бичгийн хариу тайлан судалгааг хийдэг. энэ нь багш сурагчийн үндсэн зорилго хазайхад хүрч байна .

2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

математикийн сурах бичгийн агуулга алдагдсан. хэтэрхий тархай бутархай олон сэдвийг самардсан байгаа нь сурагчдыг цэгцтэй мэдлэг олоход бэрхшээлтэй байна агуулга өргөн нэг сэдэвт оногдох заах цаг бага байна

2018 оны 05 сарын 16
Мөнхгэрэл:

Илүү цагаар маш их ажилладаг гэвч ямарч илүү цагийн мөнгө байдаггүй. Дээрээс нь багш нар тэр дундаа дунд ангийн багш нар сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ бүх зардалыг өөрөөсөө гаргадаг. Принтер хүртэл цэнэглэх хороо өөрөөсөө гаргаж байна. Багш нар чинь цалингаас цалингийн хооронд биш өрнөөс өрний хооронд л амьдарч байна!!! ЯДРУУХАН Л АМЬДАРЧ БАЙНА ДАА БАГШ НАР ЧИНЬ

2018 оны 04 сарын 29
МТ багш:

Яг үнэн. Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, онцгой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтанд мэдээллийн технологийн багш ормоор юм. Шинжээч эмч, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч....гм онцгой нөхцлийн нэмэгдлийг авдаг байх шүү.

2018 оны 04 сарын 29
Багш:

Мэдээлэл технологийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг судлан сайжруулах шаардлагатай байна. Сургууль бүрийн МТ багш нар нь хичээлээ заахаас гадна тухайн сургуулийн МХТ-н бүх хэрэгслийн эвдрэл гэмтэл, ажиллагааг бүрэн хариуцаж\ямар ч хөлсгүй\ ажилладаг. Энэ нь хувь хүний хувьд ачаалал даах, хөгжих сайн талтай боловч үндсэн үүрэг хариуцлага нь цалгардаж үүнийг дагаад багшийн өсөн дэвших, ажлаа шударга үнэлүүлэх нь бодитой биш болсон. Хариуцсан кабинет нь сургуулийн анги танхимын хүрэлцээнээс хам

2018 оны 04 сарын 29
Багш:

Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, онцгой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтанд мэдээллийн технологийн багш ормоор юм. Шинжээч эмч, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч....гм онцгой нөхцлийн нэмэгдлийг авдаг байх шүү.

2018 оны 04 сарын 29
Багш:

Мэдээлэл технологийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг судлан сайжруулах шаардлагатай байна. Сургууль бүрийн МТ багш нар нь хичээлээ заахаас гадна тухайн сургуулийн МХТ-н бүх хэрэгслийн эвдрэл гэмтэл, ажиллагааг бүрэн хариуцаж\ямар ч хөлсгүй\ ажилладаг. Энэ нь хувь хүний хувьд ачаалал даах, хөгжих сайн талтай боловч үндсэн үүрэг хариуцлага нь цалгардаж үүнийг дагаад багшийн өсөн дэвших, ажлаа шударга үнэлүүлэх нь бодитой биш болсон. Хариуцсан кабинет нь сургуулийн анги танхимын хүрэлцээнээс хам

2018 оны 04 сарын 27
Мөнгөнзул: