УИХ-ын эмэгтэй гишүүд багш нарын зөвлөгөөнд оролцов

2018 оны 01 сарын 25

Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр танхимынхаа гишүүдийг танилцуулж, зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ дурдсанаар  2018 оныг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж буйгаа онцоллоо. Эмэгтэй гишүүдийн хувьд ч боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн түвшинд шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөнд ирж багш нарын санаа бодлыг сонссон байна. Ийнхүү УИХ-ын “Эмэгтэй гишүүдийн бүлэг”-ийн гишүүдийн тал хувь нь “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон нь багш нарын тулгамдсан асуудал, боловсролын салбарт төрөөс анхаарч байна гэж зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.

Улсын хоёрдугаар зөвлөгөөн нь Улаанбаатар хотод 3 хэсэг, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр 1 дүгээр сарын 18-аас 2-р сарын 3-ныг хүртэл нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

 

 


Ирсэн саналууд
Д.Гэрэлцогт:

Анги засварыг,засварын мөнгийг нэг мөр шийдмээр юм.


2018 оны 06 сарын 14
Д.Гэрэлцогт:

2.Сурагчийн дүрэмт хувцсыг өвөл,зуных гээд нормын хувцас шиг үнэгүй тарааж өгвөл зүгээр байна.Улс даяар ижил.3.Багш нарыг дэндүү тайлангаар дарах юм.Бичиг цаасанд дарагдаж байна.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

1.Сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөөсөө өмнө сурах бичгээ хэлээд гар дээр ирүүлчихээд тэр хөтөлбөрөө мөрдвөл зүгээр юм.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

Дээрээс төрөл бүрийн уралдаан тэмцээн,олимпиад дэндүү их зохиогдож байна.Ангийнхаа хүүхдүүдийг хүмүүжүүлэх,хөгжүүлэх ,тэдний хүсэл сонирхолд нийцсэн төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу явж байтал гэнэт дээрээс уралдаан тэмцээн гараад ирнэ .Ангийн ажлын төлөвлөгөө ямарч хэрэггүй болж байна.


2018 оны 06 сарын 14
Н.Отгонцэцэг:

авьяасыг дэмжсэн дуу шүлэг бүжгийн уралдаан, спортын тэмцээн хэт их болж, хүүхдийн сурлага мэдлэг чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа, хүмүүжил төлөвшилтэй холбоотой ажлууд бага явагдаж байна. Энэ тал дээр цаашид анхаарах. мөн багшийн бичиг цаасны ажил, янз бүрийн тайлангууд ихдэж сурагчидтайгаа ажиллах цаг багадаж байна.


2018 оны 06 сарын 09
О.Бат-Эрдэнэ:

анги удирдсан багшийн ажлын ачаалал дэндүү их бүх сургууль дээр ирсэн бичиг ажилууд АУБ дээр ирж бөөгнөрдөг энэ нь багшийн аяааллыг дэндүү нэмдэг


2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

багш сурагчийн бодит ачааллыг тооцож үздэггүй хүн бүр ажил явуулах гэж төрөл бүрийн хугацаат ажлаар байнга дардаг, заримдаа үндсэн ажлаа марттал дээрээс ирсэн бичгийн хариу тайлан судалгааг хийдэг. энэ нь багш сурагчийн үндсэн зорилго хазайхад хүрч байна .


2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

математикийн сурах бичгийн агуулга алдагдсан. хэтэрхий тархай бутархай олон сэдвийг самардсан байгаа нь сурагчдыг цэгцтэй мэдлэг олоход бэрхшээлтэй байна агуулга өргөн нэг сэдэвт оногдох заах цаг бага байна


2018 оны 05 сарын 16
Мөнхгэрэл:

Илүү цагаар маш их ажилладаг гэвч ямарч илүү цагийн мөнгө байдаггүй. Дээрээс нь багш нар тэр дундаа дунд ангийн багш нар сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ бүх зардалыг өөрөөсөө гаргадаг. Принтер хүртэл цэнэглэх хороо өөрөөсөө гаргаж байна. Багш нар чинь цалингаас цалингийн хооронд биш өрнөөс өрний хооронд л амьдарч байна!!! ЯДРУУХАН Л АМЬДАРЧ БАЙНА ДАА БАГШ НАР ЧИНЬ


2018 оны 04 сарын 29
МТ багш:

Яг үнэн. Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, онцгой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтанд мэдээллийн технологийн багш ормоор юм. Шинжээч эмч, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч....гм онцгой нөхцлийн нэмэгдлийг авдаг байх шүү.


2018 оны 04 сарын 29