Энэ онд 99 сургууль, 127 цэцэрлэгийн барилгыг барьж эхлэнэ  

2018 оны 01 сарын 22

   “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол”  улсын хоёрдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. Улаанбаатар хотод болж буй хоёр дахь хэсгийн зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Зөвлөгөөнд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн багш, ажилчид болон боловсролын салбарын мэргэжлийн байгууллагууд оролцож байна. Зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөнийг нээсэн юм.  Тэрээр нээлтийн үгэндээ “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа надад хандаж багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх гэж байна. Энэ зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах санал тавьсаныг би ихэд билэгшээн хүлээн авсан.

            Бид нийгэм, эдийн засгийн бүх салбарт 2018 онд их зүйлийг бүтээнэ. 2018 он бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их ажлыг амжуулсан жил байх болно. Монгол Улсын Засгийн газраас үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандуулна. Монгол Улсын Засгийн газар юуны өмнө өнөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгааг халж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлнэ. Мөн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулна. Хот суурин газарт хүүхэд бүрийг  цэцэрлэгт явах боломжийг бий болгоно.

2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө.  2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхэлнэ.  Гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно. Монгол Улсын Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.  

Багш, нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэдгийг тэмдэглэн хэлье” гэлээ.

Зөвлөгөөний нээлтийн дараа салбар хуралдаанууд МУИС, МУБИС, Багшийн хөгжлийн ордонд хуралдана. “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно.

Зөвлөгөөн орон нутагт бүсчилсэн хэлбэрээр болно. Хот болон орон нутагт болж буй зөвлөгөөнд нийт 36000 багш, удирдах ажилтныг төлөөлж нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй хот, хөдөөгийн багш нар, удирдах ажилтнууд www.zuvluguun.edu.mn сайтаар дамжин онлайнаар оролцож, боловсролын бодлогод санал бодлоо тусгах боломжтой юм.

Ирсэн саналууд
О.Бат-Эрдэнэ:

анги удирдсан багшийн ажлын ачаалал дэндүү их бүх сургууль дээр ирсэн бичиг ажилууд АУБ дээр ирж бөөгнөрдөг энэ нь багшийн аяааллыг дэндүү нэмдэг

2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

багш сурагчийн бодит ачааллыг тооцож үздэггүй хүн бүр ажил явуулах гэж төрөл бүрийн хугацаат ажлаар байнга дардаг, заримдаа үндсэн ажлаа марттал дээрээс ирсэн бичгийн хариу тайлан судалгааг хийдэг. энэ нь багш сурагчийн үндсэн зорилго хазайхад хүрч байна .

2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

математикийн сурах бичгийн агуулга алдагдсан. хэтэрхий тархай бутархай олон сэдвийг самардсан байгаа нь сурагчдыг цэгцтэй мэдлэг олоход бэрхшээлтэй байна агуулга өргөн нэг сэдэвт оногдох заах цаг бага байна

2018 оны 05 сарын 16
Мөнхгэрэл:

Илүү цагаар маш их ажилладаг гэвч ямарч илүү цагийн мөнгө байдаггүй. Дээрээс нь багш нар тэр дундаа дунд ангийн багш нар сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхдээ бүх зардалыг өөрөөсөө гаргадаг. Принтер хүртэл цэнэглэх хороо өөрөөсөө гаргаж байна. Багш нар чинь цалингаас цалингийн хооронд биш өрнөөс өрний хооронд л амьдарч байна!!! ЯДРУУХАН Л АМЬДАРЧ БАЙНА ДАА БАГШ НАР ЧИНЬ

2018 оны 04 сарын 29
МТ багш:

Яг үнэн. Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, онцгой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтанд мэдээллийн технологийн багш ормоор юм. Шинжээч эмч, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч....гм онцгой нөхцлийн нэмэгдлийг авдаг байх шүү.

2018 оны 04 сарын 29
Багш:

Мэдээлэл технологийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг судлан сайжруулах шаардлагатай байна. Сургууль бүрийн МТ багш нар нь хичээлээ заахаас гадна тухайн сургуулийн МХТ-н бүх хэрэгслийн эвдрэл гэмтэл, ажиллагааг бүрэн хариуцаж\ямар ч хөлсгүй\ ажилладаг. Энэ нь хувь хүний хувьд ачаалал даах, хөгжих сайн талтай боловч үндсэн үүрэг хариуцлага нь цалгардаж үүнийг дагаад багшийн өсөн дэвших, ажлаа шударга үнэлүүлэх нь бодитой биш болсон. Хариуцсан кабинет нь сургуулийн анги танхимын хүрэлцээнээс хам

2018 оны 04 сарын 29
Багш:

Хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, онцгой нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтанд мэдээллийн технологийн багш ормоор юм. Шинжээч эмч, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч....гм онцгой нөхцлийн нэмэгдлийг авдаг байх шүү.

2018 оны 04 сарын 29
Багш:

Мэдээлэл технологийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг судлан сайжруулах шаардлагатай байна. Сургууль бүрийн МТ багш нар нь хичээлээ заахаас гадна тухайн сургуулийн МХТ-н бүх хэрэгслийн эвдрэл гэмтэл, ажиллагааг бүрэн хариуцаж\ямар ч хөлсгүй\ ажилладаг. Энэ нь хувь хүний хувьд ачаалал даах, хөгжих сайн талтай боловч үндсэн үүрэг хариуцлага нь цалгардаж үүнийг дагаад багшийн өсөн дэвших, ажлаа шударга үнэлүүлэх нь бодитой биш болсон. Хариуцсан кабинет нь сургуулийн анги танхимын хүрэлцээнээс хам

2018 оны 04 сарын 27
Мөнгөнзул: