Багш нарын зөвлөгөөн үргэлжилж байна

2018 оны 01 сарын 22

            Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн төрийн ордонд үргэлжилж байна. Уг зөвлөгөөн нь Улаанбаатар хотод 3 хэсэг, хөдөө орон нутагт 4 хэсэг болон зохион байгуулагдаж байгаа ба өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нээлтээ хийж Улаанбаатар хотын нэгдүгээр хэсгийн хуралдаан болсон. Харин өнөөдөр хоёрдугаар хэсгийн зөвлөгөөн болж Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 800 орчим багш, удирдах ажилтан оролцож байна.

            “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ба “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээ”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн чиглэлээр салбар болон хуралдаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох ажээ.

            Зөвлөгөөнд оролцох боломжгүй багш, удирдах ажилчид www.zuvluguun.edu.mn цахим хаягт хандаж зөвлөгөөнөөр хэлэлцэж буй илтгэлүүдийг татаж авах, санал бодлоо хуваалцах боломжтойг зохион байгуулагчид онцоллоо. Зөвлөгөөн 01 -р сарын 25 хүртэл Улаанбаатар хотод, 01 -р сарын 29-өөс 02-р сарын 03 хүртэл хөдөө орон нутагт болно. 

           

 


Ирсэн саналууд
Заяа:

сургууль орчмын аюулгүй байдлын судалгаа байвал тус болооч


2019 оны 03 сарын 19
дулмаа:

сургуульд ажиллаж байгаа эмчийн ачаалал их байна дотуур байртай 1400 сурагч 106 багш ажилчидын эрүүл мэнд халдвар хамгаалал хүнсний аюулгүй байдал ариутгал халдварүжилт хийж ажиладаг 521 000 цалин авч байна


2019 оны 02 сарын 14
Д.Оюунчимэг:

Түүхийн сурах бичгийн агуулга нь монголын түүх, дэлхийн түүх гэсэн холимог байдлаар бичигдсэн нь хичээл хоорондын уялдаа холбох орон зай нь алсдлагдсан мэт. 7-р ангийн түүхийн агуулга хүндэрсэн. Харин баримт эх сурвалжуудыг түлхүү оруулж энэ чадварт суралцах аргачлалыг оруулж өгсөн нь таалагдсан.


2019 оны 01 сарын 05
shinebayr:

Sain baina uu


2018 оны 12 сарын 19
Мөнхцэцэг:

Дунд ангид сонгон дугуйлан секц орохгүй бна 6-8 ангиудад


2018 оны 12 сарын 15
Б.Балсанханд:

ЕБСургуулийн сургалтын менежер тэр тусмаа дунд, ахлах ангийн менежерийн ажлын ачаалал маш их байна. БСШУЯ, БМДИ, БҮТ мэдээ, мэдээлэл, судалгаа, оншилгоо, үнэлгээ зэрэг нь улам нэмэгдсээр байна. Цаашид БДБ мэдээг хариуцсан ажилтаны орон тоо батлуулах саналтай байна. Яагаад гэвэл дээрх ажлуудыг уг менежер нь хийж, багш, сурагчдын сурлагын чанарт анхаарал хандуулах цаг бага байна. Сүүлийн жилүүдэд бага боловсролын чанар улсын дундаж түвшинд явдаг нь бага ангийн менежерийн ажлын ачаалал бага, багш,


2018 оны 11 сарын 29
pontni mongo bolon basgh nariin hariltsa tsahim su:

pontni mongo bolon basgh nariin hariltsa tsahim surguliiig heregjvvlj bh heregtei eniige shiidej ogooche


2018 оны 10 сарын 24
baagii:

ardchilsan daranguilagcxhid boliyoo


2018 оны 10 сарын 24
bataa:

fuck u


2018 оны 10 сарын 24
хэн нэгэн:

zl


2018 оны 10 сарын 24