ЕБС-ИЙН 800 ГАРУЙ БАГШ, АЖИЛЧИД ЧУУЛЖ БАЙНА

2018 оны 01 сарын 19

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно. 

Улсын хоёрдугаар зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа илтгэл тавилаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монголын боловсрол, монголын багш нар монгол ухаан, соёл, уламжлал, эрдэм боловсролыг хойч үед өвлүүлж, монгол хүний хөгжлийг хангаж, улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгааг хангах эрхэм чухал бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг биелүүлж, Монгол Улсын түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөгжлийн хөтөч болж ирсэн бахдам гавьяатай гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Зөвхөн сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахууны цагаар багшийн ажлын нормыг тогтоож, сургалтыг тооцон санхүүжүүлдэг санхүүгийн тогтолцоог өөрчлөх шаардлага бий болж байна. Сонгон, секц, дугуйланг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай, цагийн нөөц, хичээлийн бүрэлдэхүүн хэсэг болгож, санхүүжүүлэх шаардлага гарч ирж байгаа.  

Сургалтад мэдээлэл, холбооны технологийг нэвтрүүлэх, цахим сургалт, боловсролын нээлттэй эх үүсвэрүүдийг хөгжүүлж бусад нөөц бололцоог өргөнөөр ашиглах замаар хөтөлбөрийн зорилтыг бүрэн хангах, сургалтыг чанартай, үр дүнтэй болгох шаардлага бий болж байна” гэж илтгэлдээ тэрбээр онцоллоо. 

            Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөнд оролцогчдын  70 хувь нь ЕБС-ийн багш нар, 30 хувь нь удирдах болон бусад ажилтнуудын төлөөллөөс бүрдэж байгаа аж. Зөвлөгөөн Улаанбаатар хотод 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад 1-р сарын 29-нөөс 2-р сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана. Зөвлөгөөн Төрийн ордонд үргэлжилж байна.


Ирсэн саналууд
Д.Оюунчимэг:

Түүхийн сурах бичгийн агуулга нь монголын түүх, дэлхийн түүх гэсэн холимог байдлаар бичигдсэн нь хичээл хоорондын уялдаа холбох орон зай нь алсдлагдсан мэт. 7-р ангийн түүхийн агуулга хүндэрсэн. Харин баримт эх сурвалжуудыг түлхүү оруулж энэ чадварт суралцах аргачлалыг оруулж өгсөн нь таалагдсан.


2019 оны 01 сарын 05
shinebayr:

Sain baina uu


2018 оны 12 сарын 19
Мөнхцэцэг:

Дунд ангид сонгон дугуйлан секц орохгүй бна 6-8 ангиудад


2018 оны 12 сарын 15
Б.Балсанханд:

ЕБСургуулийн сургалтын менежер тэр тусмаа дунд, ахлах ангийн менежерийн ажлын ачаалал маш их байна. БСШУЯ, БМДИ, БҮТ мэдээ, мэдээлэл, судалгаа, оншилгоо, үнэлгээ зэрэг нь улам нэмэгдсээр байна. Цаашид БДБ мэдээг хариуцсан ажилтаны орон тоо батлуулах саналтай байна. Яагаад гэвэл дээрх ажлуудыг уг менежер нь хийж, багш, сурагчдын сурлагын чанарт анхаарал хандуулах цаг бага байна. Сүүлийн жилүүдэд бага боловсролын чанар улсын дундаж түвшинд явдаг нь бага ангийн менежерийн ажлын ачаалал бага, багш,


2018 оны 11 сарын 29
pontni mongo bolon basgh nariin hariltsa tsahim su:

pontni mongo bolon basgh nariin hariltsa tsahim surguliiig heregjvvlj bh heregtei eniige shiidej ogooche


2018 оны 10 сарын 24
baagii:

ardchilsan daranguilagcxhid boliyoo


2018 оны 10 сарын 24
bataa:

fuck u


2018 оны 10 сарын 24
хэн нэгэн:

zl


2018 оны 10 сарын 24
билэгбаяр :

сайн байна уу. би аймагт насан туршийн боловсролын багш хийдэг юм. манай анги нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай. хичээлийн хөтөлбөрөө бага суурь бүрэн дундаар аргаж хичээлэлдэг гэтэл миний цалин цалингийн доод түвшинээр цалинжиж байна ТҮБД-4 өөр энийг одоогийн бага ангийн багшийн ТҮБД-5 аар цалинжуулж болох уу


2018 оны 09 сарын 13
Нямгэрэл:

Гадаад хэлний хичээлийг амьдралд ойр, хэрэглэхэд хялбар байдлаар ном сурах бичгээ гаргамаар байна. 1 улиралд дэндүү их агуулга мөн цагийн хувьд хангалтгүй байгаа нь багш сурагчдад хүндрэл учруулдаг. Орос хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх, 5-р ангиас нь эхлэн үзвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.


2018 оны 09 сарын 05