“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” Улсын хоёрдугаар зөвлөгөөний танилцуулга

2018 оны 01 сарын 17

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ”

Улсын хоёрдугаар зөвлөгөөн

 

Зорилго: Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг багш, удирдах удирдах ажилтны оролцоотой хэлэлцэж, тэдний санал бодол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шийдвэрлэх арга замын тодорхойлох, ерөнхий боловсролын үйлчилгээний чанарт ахиц гаргах.

 

Хэлэлцэх асуудал:

  1. Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл
  2. Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл
  3. Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл
  4. Хүүхдийн хөгжил, хамгаалал,хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл

 

Хамрах хүрээ:

  1. Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургууль бүрээснийт багш, удирдах ажилтны 10% буюу 3400 төлөөлөгч хамрагдана. Үүнээс:
    • багш-60%
    • сургуулийн захирал, менежер-30%
    • Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтэн-10%

 

  1. Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй хот, хөдөөгийн багш нар, удирдах ажилтанд үг хэлэх, боловсролын бодлогод санал бодлоо тусгах боломжийг дараах байдлаар олгоно.
  • www.zuvluguun.edu.mnвеб сайтад зөвлөгөөнөөр хэлэлцэх бүх мэдээллийг байршуулах, санал авах
  • Зөвлөгөөний үйл явцыг facebook хуудсаар шууд үзэх /live/, саналаа бичих
  • Зөвлөгөөний талаарх мэдээллийг нийт багш нарт гар утасны мессежээр хүргэх.

 

Зохион байгуулалт:

  • Зөвлөгөөн Улаанбаатар хот,Ховд, Өвөрхангай, Дорнод, Орхон аймагт бүсчлэн зохион байгуулна.
  • 2018.01.18-19:Төрийн ордонд:Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймаг
  • 2018.01.22-23:Төрийн ордонд:Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг
  • 2018.01.24-25:Төрийн ордонд:Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг
  • 2018.01.28-29: Ховд бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд
  • 2018.01.28-29:Өвөрхангай бүс: Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь
  • 2018.02.02-03:Дорнод бүс: Дорноговь, Дорнод,Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар
  • 2018.02.02-03:Орхон бүс: Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл

 

  • Зөвлөгөөнийгтөлөөлөгчдийн оролцоонд суурилан, зохион байгуулна. Зөвлөгөөний нийт хугацааны 60%-д эрх мэдлийг төлөөлөгчдөд шилжүүлэн, хуралдааныг удирдуулна.
  • Нэг удаагийн зөвлөгөөнөөр 32 нийт 224 оролцогчийн илтгэл сонсоно. Зөвлөгөөн тус бүрд 8, нийт 56 цаг багш, удирдах ажилтны саналыг сонсоно.

 

 

Ач холбогдол:

Боловсролын тухай болон Бага дунд боловсролын тухай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход багш, удирдах ажилтны саналыг тусгах боломж бүрдэнэ.

 

Хүрэх үр дүн:

            Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын 4 чиглэл тус бүрээр нийт 16 дэд асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно. Үүнд:

  1. Эрх зүйн шинэчлэл
    1. Боловсролын тухай хуулийн шинэчлэл
    2. Бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчлэл
    3. Ерөнхий боловсролын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь
    4. Ерөнхий боловсролын зардлын норм, норматив, санхүүжилтийн шинэчлэл

 

  1. Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл 
    1. Үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэл
    2. Багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийн төсөл
    3. Багшийн ажлын үнэлгээний шинэчлэл
    4. Багш, ажилтны мэргэжлийн зэргийн шинэчлэл
  2. Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл
    1. Ерөнхий боловсролын сургулуийн сургалтын бодлого, төлөвлөгөө
    2. Суралцагчийн үнэлгээний журмын шинэчлэл, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо
    3. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний шалгуур
    4. Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэлийн бодлого
  3. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгааллын бодлогын чиглэл
    1. Монгол хүүхдийн хөгжил, тулгамдсан асуудал
    2. Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал
    3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах адил тэгш боломж, хөгжил, хамгаалал
    4. Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, боломж, шийдэл

Ирсэн саналууд
билэгбаяр :

сайн байна уу. би аймагт насан туршийн боловсролын багш хийдэг юм. манай анги нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай. хичээлийн хөтөлбөрөө бага суурь бүрэн дундаар аргаж хичээлэлдэг гэтэл миний цалин цалингийн доод түвшинээр цалинжиж байна ТҮБД-4 өөр энийг одоогийн бага ангийн багшийн ТҮБД-5 аар цалинжуулж болох уу


2018 оны 09 сарын 13
Нямгэрэл:

Гадаад хэлний хичээлийг амьдралд ойр, хэрэглэхэд хялбар байдлаар ном сурах бичгээ гаргамаар байна. 1 улиралд дэндүү их агуулга мөн цагийн хувьд хангалтгүй байгаа нь багш сурагчдад хүндрэл учруулдаг. Орос хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх, 5-р ангиас нь эхлэн үзвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.


2018 оны 09 сарын 05
Бямбасүрэн:

Газарзүйн хичээлийн цагийг танах биш нэмэгдүүлмээр байна. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох чухал хичээл нь Газарзүй шүү дээ.


2018 оны 07 сарын 25
Д.Гэрэлцогт:

Анги засварыг,засварын мөнгийг нэг мөр шийдмээр юм.


2018 оны 06 сарын 14
Д.Гэрэлцогт:

2.Сурагчийн дүрэмт хувцсыг өвөл,зуных гээд нормын хувцас шиг үнэгүй тарааж өгвөл зүгээр байна.Улс даяар ижил.3.Багш нарыг дэндүү тайлангаар дарах юм.Бичиг цаасанд дарагдаж байна.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

1.Сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөөсөө өмнө сурах бичгээ хэлээд гар дээр ирүүлчихээд тэр хөтөлбөрөө мөрдвөл зүгээр юм.


2018 оны 06 сарын 14
Д:Гэрэлцогт :

Дээрээс төрөл бүрийн уралдаан тэмцээн,олимпиад дэндүү их зохиогдож байна.Ангийнхаа хүүхдүүдийг хүмүүжүүлэх,хөгжүүлэх ,тэдний хүсэл сонирхолд нийцсэн төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу явж байтал гэнэт дээрээс уралдаан тэмцээн гараад ирнэ .Ангийн ажлын төлөвлөгөө ямарч хэрэггүй болж байна.


2018 оны 06 сарын 14
Н.Отгонцэцэг:

авьяасыг дэмжсэн дуу шүлэг бүжгийн уралдаан, спортын тэмцээн хэт их болж, хүүхдийн сурлага мэдлэг чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа, хүмүүжил төлөвшилтэй холбоотой ажлууд бага явагдаж байна. Энэ тал дээр цаашид анхаарах. мөн багшийн бичиг цаасны ажил, янз бүрийн тайлангууд ихдэж сурагчидтайгаа ажиллах цаг багадаж байна.


2018 оны 06 сарын 09
О.Бат-Эрдэнэ:

анги удирдсан багшийн ажлын ачаалал дэндүү их бүх сургууль дээр ирсэн бичиг ажилууд АУБ дээр ирж бөөгнөрдөг энэ нь багшийн аяааллыг дэндүү нэмдэг


2018 оны 05 сарын 16
О.Бат-Эрдэнэ:

багш сурагчийн бодит ачааллыг тооцож үздэггүй хүн бүр ажил явуулах гэж төрөл бүрийн хугацаат ажлаар байнга дардаг, заримдаа үндсэн ажлаа марттал дээрээс ирсэн бичгийн хариу тайлан судалгааг хийдэг. энэ нь багш сурагчийн үндсэн зорилго хазайхад хүрч байна .


2018 оны 05 сарын 16