Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах адил тэгш боломж,

хөгжил хамгаалал

Илтгэгчид:Д.Одгэрэл (Ph.D)

Г. Батцэнгэл (Ph.D)

Ч. Байгалмаа (Ph.D)

 

Үндсэн ойлголт

Хөгжлийн бэрхшээлтэй хүн: Бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогтой бөгөөд уг согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нэгдэн нийлсний улмаас бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад учруулахуйц болсон этгээдийг хэлнэ (НҮБ, ХБХ-ий эрхийн тухай конвенци, 2006).

Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд: Хөгжлийн бэрхшээлтэй, хараа хяналтгүй, ажил эрхэлдэг, алслагдмал болон нүүдэлчин өрхийн, хэл соёл ба үндэсний цөөнхийн, шашин шүтлэг зэргээс үл хамааралтай, ялгаварлан гадуурхагдсан... хүүхдүүдийг хэлнэ (Саламанкагийн тунхаглал, 1994).

Тусгай хэрэгцээт боловсрол: Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн хувийн ялгаатай байдал, хэрэгцээнд нь тулгуурлан боловсрол эзэмшүүлэх үйл явц юм.

Тэгш хамруулах боловсрол: Ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг халан суралцагчдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, чадвар, онцлог шинж, сурах хүсэл эрмэлзлэлийг нь хүндэтгэн үзэж бүх нийтэд чанартай боловсрол олгоход чиглэгдсэн тасралтгүй үйл явц юм (Женев, ОУ-ын Боловсролын бага хурал, 2008).

 

Тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамрагдаж буй байдал:

НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор монголд нийтдээойролцоогоор хөгжлийн бэрхшээлтэй 32,000 хүүхэд байгаагэсэн тоон мэдээлэл байна. Хэрвээ энэхүү мэдээллийг БСШУСЯ-наас эрхлэн гаргасан албан ёсны статистик мэдээлэлтэй нэгтгэн дүн шинжилгээ хийж үзвэл: хөгжлийн бэрхшээлтэй 32,000 хүүхдийн дөнгөж 8878 нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж, үлдсэн 23,122 хүүхэд нь боловсролын үйлчилгээний гадна орхигдсон гэж үзэж болохоор байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх тоон мэдээллүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд үүнд дараах хүчин зүйлс нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд, судлаачид үзэж байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг янз бүрийн арга зүй, аргачлалаар тодорхойлж байна. Боловсролын салбарт ХБХ-ийг боловсролын талаас нь хөгжлийн үнэлгээ хийж, боловсролын тусгай хэрэгцээг нь тодруулан боловсролын үйлчилгээнд хамруулах нь зүйтэй юм. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбар тус бүр өөрсдийн салбарын онцлогт уялдуулсан илрүүлэлтийн, үнэлгээний аргачлалыг ялгаатайгаар хэрэглэх шаардлагатай.
  • Ямар нэг тусламж үйлчилгээнд хамруулах үүднээс амьдралын боломж тааруу өрхийн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоонд оруулах.
  • Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг авах үүднээс зарим хүүхдийг тус ангилалд оруулах гэх зэрэг.

Тухайлбал, Хараат бус судалгааны хүрээлэнгийн:  "Хүүхдэд тулгарч байгаа эрсдэл, бэрхшээлийг ерөнхий боловсролын сургууль дээр илрүүлэх нь”судалгааны (2017) үр дүнгээс үзэхэд нэгдсэн стандарт аргачлал байхгүйн улмаас харааны шил зүүдэг бүх хүүхдийг харааны бэрхшээлтэй хэмээн тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдсон 128 сурагчдын 66 нь үйл ажиллагааны өндөр эрсдэлтэй, бусад нь ямар нэг эрсдэлгүй, мөн хөгжлийн бэрхшээлгүй гэх 204 сурагчдын 37 нь үйл ажиллагааны өндөр эрсдэлтэй гэсэн үзүүлэлтүүд гарчээ.1

Мөн БСШУСЯ-ны 2013-2014 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр ЕБС-д суралцаж буй нийт 497,022 хүүхдийн 16,197 нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчид байна гэсэн бол энэ тоо 2016-2017 оны хичээлийн жилд 8362 болтлообуурсан үзүүлэлттэй байна.2

Түүнчлэн МУБИС, Японы Нагоя их сургуулийн хамтран хийсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг дэмжих судалгаа”-ны хүрээнд ЕБС-ийн 383 анги даасан багш нараас авсан асуумжийн үр дүнгээс үзвэл боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн шинж тэмдэг бүхий онцгойлон анхаарах шаардлагатай: зан үйлийн өөрчлөлттэй, анхаарлын дутмагшилтай хүүхдүүд байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүдтэй багш нар гол төлөв хичээл сурлагын хоцрогдлыг багасгах тал дээр илүү анхааран, давтлага өгөх, зааж тайлбарлах зэрэг арга барилаар ажиллаж байна.3

ХБХ-ийн суралцах адил тэгш боломж ба ололт амжилт

  • ОУ-ын гэрээ конвенци (НУБ, ХБХ эрхийн тухай ковенци, Инчоны тунхаглал...)
  • ХБХ-ий эрхийн тухай хууль (УИХ, 2016)
  • ХБХ-ий эрх оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр (ЗГ, 2017)
  • “ТХБ шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” (Жайка ОУБ, 2015-2019)
  • Багш нарыг чадавхжуулах сургалт “ТХБ-ыг дэмжих төв” (Койка ОУБ, Грин тичерс,  НБГ)
  • “Тэгш хамруулах боловсролын үйлчилгээг дэмжих төсөл” (НҮБ-ын Хүүхдийн сан, МУ-ын ЗГ-ийн хамтарсан)
  • Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих”  судалгаа (МУБИС, Нагоя ИС-ийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”, 2013)
  • ТХБ-ын тэнхим (МУБИС-ийн БоСС, 2017-12 сар)
  • ТХБ-ын багш мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөр (МУБИС)
  • ТХБ-ын багшийн 1 жилийн хөрвөх анги (МУБИС, 2013/2015)
  • судлах болон сонгон судлах хичээл (МУБИС-ийн БС, СӨБС, БоСС)
  • Тусгай сургуульд хүүхэд бүрт үдийн хоол
  • Хот хөдөөгийн ЕБС-ийн зарим сургуульд ХБХ-тэй ажиллаж буй сайн туршлага (130-р сургууль, Хөвсгөл, Өмнөговь...)

------------------------------------------------------

1"Хүүхдэд тулгарч байгаа эрсдэл, бэрхшээлийг ерөнхий боловсролын сургууль дээр илрүүлэх нь". Улаанбаатар 2017.

2Боловсролын салбарын 2016-2017 оны хичээлийн жилийн статистик мэдээллийн эмхтгэл (I)

3МУБИС, Нагоя их сургуулийн хамтарсан төслийн баг. “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих” төслийн тайлан. Улаанбаатар, 2017.

 

Асуудлыг шийдвэрлэхэд баримтлах зарчим:

Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгмийн болон сэтгэл зүйн, хэлний болон бусад нөхцөл байдлаас үл хамааруулан  сургуулиуд нь БҮХ хүүхдийг сургах ёстой. Хүүхэд бүр сурах чадвартай.Тэгш хамруулах боловсролыг багш нар болон суралцагсдын аль аль нь олон талт ялгаатай байдалд сэтгэл ханамжтай байх боломжийг бүрдүүлж, үүнийг асуудал гэж харахаасаа илүүтээгээр суралцах орчинд тулгарч буй сорил, суралцах орчныг баяжуулж буй зүйл гэж харахыг зорьдог. \ЮНЕСКО 2003\ 

Асуудлыг шийдвэрлэх арга зам – Бодлого боловсруулах түвшинд

  • Бүх шатны боловсрол олгох сургалтын байгууллага нь тэгш хамруулах боловсролын бодлого боловсруулж, тэгш хамруулах соёлыг бий болгож хэрэгжүүлэх
  • ОУ-ын баталгаатай, найдвартайаргачлалын дагуу үндэсний хэмжээнд ХБХ-ийн тархалтын судалгааг хийж,тусгай хэрэгцээг тодорхойлох, ангиллыг тогтоох, хуулиар баталгаажуулах
  • Тусгай хэрэгцээт болон тэгш хамруулах боловсролын тухай хууль шинээр боловсруулах, бусад хуулийн зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах
  • Эцэг эх, олон нийт, багш, удирдах ажилтнуудын хандлагыг өөрчлөх, дэмжлэг бий болгох сургалтын болоод нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах

Асуудлыг шийдвэрлэх арга зам – ЕБС-ийн түвшинд

Бүх сурагчид өөрийн амьдардаг орон нутагтаа ЕБС-д тэгш боломж бүхий, чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх

  • Тусгай болон ердийн ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах сургалтад хамруулах
  • Тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйг шинэчлэн сайжруулах
  • Тусгай хэрэгцээтэй сурагчийн ахиц хөгжлийг үнэлэх үнэлгээний журам боловсруулах
  • ХБХ-ийн тоогоор авч буй хувьсах зардлыг зөв оновчтой зарцуулах (ГСТ-ийн дагуу ажиллаж байгаа багшийн урамшуулал,хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, ном, гарын авлага, бусад шаардлагатай материал)
  • Анги зохион байгуулалтыг оновчтой, үр дүнтэй байдлаар хийх (УБС-ийн дэргэд тусгай анги, нөөц ангитай болох)
  • Ерөнхий боловсролын бүх сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багш, туслах багш ажиллах эрх зүйн орчныгбүрдүүлэх

 

Асуудлыг шийдвэрлэх арга зам – Тусгай сургуулийн түвшинд

  • ТС-ийн багш нарыг чадавхжуулах сургалтад хамруулах
  • Хүүхдийн онцлогт тохирсон ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх (ГСТ), материаллаг орчинг бүрдүүлэх
  • Эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
  • Дараагийн шатны шилжилтийн хөтөлбөр боловсруулжхэрэгжүүлэх
  • Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг сургах
  • Анги удирдсан болон туслах багш нар мэргэжлийн сургалтад хамрагдсан байх
  • Мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх төвболгон үйл ажиллагаагаа өргөжүүлэх
  • Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролынбусад байгууллагуудтай хамтран ажиллах

Асуудлыг шийдвэрлэх арга зам – Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын түвшинд

  • Их дээд сургуулиудын багш нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх
  • Багш бэлтгэдэг улсын болон хувийн их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт “Тусгай хэрэгцээт боловсрол”, “Тэгш хамруулах боловсрол” хичээлийг заавал судлах хичээлээр оруулах
  • НБГ-ын “Тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих төв”, МУБИС-ийн “ХХДТ”-ийн үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллах
  • Бүх шатны боловсролын байгууллагуудын удирдах ажилтан, багш нарт зориулсан “Тусгай хэрэгцээт боловсрол”, “Тэгш хамруулан сургах боловсрол”-ын талаар урт богино хугацааны сургалт зохион байгуулах, гарын авлага, сурах бичгээр хангах

 

Ашигласан ном зүй:

БСШУЯ (2017)Боловсролын салбарын 2016-2017 оны хичээлийн жилийн статистик мэдээллийн эмхтгэл, Эдмаркет ХХК, УБ

БСШУЯ Г(2007) “Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийг болосвролд тэгш хамруулан сургах хөтөлбөр” –ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт- шинжилгээ  Мөнхийн үсэг  ХХК, УБ

Жаргалмаа, Ц. Болд (2017) "Хүүхдэд тулгарч байгаа эрсдэл, бэрхшээлийг ерөнхий боловсролын сургууль дээр илрүүлэх нь",  Хараат бус судалгааны хүрээлэн, “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болон нь” ЭШХ-ын эмхэтгэл (84-91)УБ

МУБИС, Нагоя их сургуулийн хамтарсан төслийн баг(2017) “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих” төслийн тайлан, Содпресс,УБ

Б.Насанбаяр, Д.Одгэрэл, Г. Батцэнгэл, Ч. Жаргал, Р. Туяа (2015) Тэгш хамруулан сургах багшийн боловсрол, зөвлөмж, ЮНЕСКО,Японы Итгэлцлийн сан,Адмон принт, УБ

НҮБ (2006) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци  

НУБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага (2015) Инчоны тунхаглал

НУБ-ын Соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага (1994) Саламанкагийн тунхаглал

УИХ (2016) “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль

 

Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд