Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй Илтгэл татах

СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫН ШИНЭЧЛЭЛ,

ЧАНАРЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО

Илтгэгч: Л. Ганбат /Боловсролын үнэлгээний төв/

Үнэлгээний шинэчлэл хийх хэрэгцээ, шаардлага

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх журмыг шинэчлэн 2013 оноос мөрдөж эхэлсэн. Энэ журмаар ерөнхий боловсролын сургуулийн V, IX. XII анги төгсөгчдөөс улсын хэмжээнд нэгдсэн шалгалт авч, бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийг үнэлж байхаар заагдсан боловч өнөөдрийг хүртэл энэ ажлыг үр дүнтэй хийж чадсангүй. Сургууль, багш нарын үйл ажиллагаанд хамгийн их доголдож байгаа ажил бол суралцагчдын мэдлэг, чадварыг үнэн зөв бодитой үнэлж дүгнэж чадахгүй байгаа явдал юм.

Аливаа шалгалт, судалгааны үр дүнг сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, багш, сургуулийн үйл ажиллагааг үнэлэх, боловсролын зорилго, бодлогын хэрэгжилтийг тооцох, үнэлэх зэрэгт ашиглах, хэрэглэх байдал дутмаг.

Үнэлгээ нь багш, суралцагчийн ахиц амжилтыг урамшуулан дэмжихээс илүүтэй хянах, шалгах буюу “хариуцлага тооцох эсвэл дүн тавих хэрэгсэл” гэх тогтсон хандлага давамгайлсан нь үнэлгээг мөн чанараар хөгжих боломжийг хааж байна.

Багш суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой бус өнгөц хийсвэр байдлаар үнэлэх хандлага давамгайлж байна.

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийн үнэлгээ, түүнтэй ажиллаж буй багшийн үнэлгээ тодорхой бус

Суралцагчийн мэдлэг, чадварын бодит, шударга бус үнэлгээ /дүнгийн хойноос хөөцөлдөх, хөөрөгдөх асуудал/

Одоогийн мөрдөж байгаа үнэлгээний журамд заагдсаны дагуу суралцагчдыг дүнгийн 5 шатлалаар үнэлж байгаа нь хэт ерөнхий бөгөөд нийт суралцагчдын ихэнх хувийг үнэлж оношилж тэдний ялгаатай байдал, түвшинг бодитой тодорхойлж чадахгүй байна.

Өөрийн үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээний үр дүнгийн зөрүү маш их байна./Зураг-1/

Үнэлгээнд суралцагч, гэр бүлийн оролцоо, үүрэг хариуцлага хангалттай бус байна.

Боловсролын чанар, сурлагын амжилтыг тодорхойлох хяналт, шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгоход шаардлагатай эрх зүйн орчин дутмаг.

Сургуулийн болон багшийн ажил, суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлж байгаа үйл ажиллагаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн сургалтын байгууллага, яам, түүний эрх олгосон байгууллагууд үнэлгээний үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээний дүн мэдээг нэгтгэн дүгнэх, түүнд анализ хийх, үнэлгээний үр дүнг сургалтын чанарыг сайжруулах гол мэдээлэл болгон ашиглаж эргэх холбоонд оруулж ашиглаж чадахгүй байна.   

2014 оноос эхлэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор Чанарын үнэлгээний судалгааг авч эхэлсэн нь зохих үр дүнгээ өгсөн сайн ажил болсон хэдий ч судалгааны үр дүнд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багшлахуй, суралцахуйн үйл ажиллагааг дэмжсэн бодитой арга хэмжээ авагдаагүй байна.   

 

Үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэх шийдэл, арга зам

Бага, дунд боловсролын үнэлгээний бодлогыг шинэчлэн хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчмыг баримтална. Үүнд.

  1. Бага, дунд боловсролын үнэлгээ нь боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэмжихүйц байх;
  2. Боловсролын үнэлгээ нь бодитой, үр дүн нь найдвартай, ил тод, шударга байх;
  3. Үнэлгээ нь тасралтгүй, байнгын, сургууль, багш, суралцагчийн хөгжил, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг илрүүлэхүйц байх;
  4. ургууль, багшийн ажлыг үнэлэхэд тоон болон чанарын үзүүлэлтүүдийг ашиглах ба олон нийтийн оролцоонд тулгуурлах;
  5. Сургууль, багшийн ажлыг үнэлэхэд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг хослон хэрэглэх;
  6. Бүх шатны боловсролын үйлчилгээний чанар, үр дүнг үнэлэх боломжтой болгож стандартад суурилсан боловсролын тогтолцоог бүрдүүлэх;
  7. Боловсролын түвшин, чиглэл бүрээр үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг хянан сайжруулж үйлчилгээний чанар, үр дүнг үнэлэх боломжтой болгох;
  8. Суралцагчийн нас, сэтгэхүй, ялгаатай байдал, хөгжлийн онцлогт тохирсон байх
  9. Суралцагчийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх
  10. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг үнэлэхэд чиглэсэн байх
  11. Үнэлгээ нь шалгуурт суурилсан байх
  12. Үнэлгээг хэрэгжүүлэгч субьектүүдийн үүрэг, хариуцлагын тогтолцоонд тулгуурласан байх

 

Бага, дунд боловсролын үнэлгээний бодлогыг шинэчлэн хэрэгжүүлэхэд дараах үндсэн асуудлуудыг шийднэ.

  1. Суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сурлагын амжилтыг үнэлэх үнэлгээний арга зүйг шинэчлэн хөгжүүлнэ.
  2. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг үн арга зүйг боловсронгуй болгохнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсролын түвшин, анги, хичээл тус бүрээр боловсруулах, ү
  3. Боловсролын үр дүнгийн үнэлгээний үндсэн шалгуур нь суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшил байхаар үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.
  4. Бага, суурь, бүрэн дунд боловсролын суралцагчдын стандарт эзэмшилтийн түвшинг тодорхойлох улсын шалгалтыг үндэсний хэмжээнд сургуульд суурилсан хөндлөнгийн үнэлгээний хэлбэрээр зохион байгуулж суралцагчдын мэдлэг, чадварыг бодитой үнэлэх боломжийг бүрдүүлж үндэсний хэмжээний өгөгдлийн сан бүрдүүлж сургалтын чанарыг сайжруулах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлоход ашиглана./Зураг-2/
  5. Бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх судалгааг олон улсын аргачлалаар үндэсний хэмжээнд тодорхой давтамжтайгаар хийнэ. Олон улсын судалгаанд оролцож, өөрийн орны бага, дунд боловсролын төлөв байдлын талаар харьцуулсан мэдээлэлтэй болж, боловсролын цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлно.
  6. Бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээний судалгааны үр дүнг сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн гол суурь судалгаа болгохоос гадна суралцахуйн, багшлахуйн үйл ажиллагааны үндсэн хэрэглэгдэхүүн, материал болгоно./Зураг-3/
  7. Сургууль, багшийн ажлын үнэлгээний үзүүлэлт, арга хэлбэрийг шинэчлэн, тэдний үйл ажиллагааг үнэлэхэд өөрийн болон дотоод хяналт-шинжилгээний тогтолцоог төлөвшүүлж, хөндлөнгийн үнэлгээтэй хослуулах замаар боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлнэ.
  8. Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг бодитой үнэлж, сурлагын ахиц, өөрчлөлтийг тооцох, сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулахад үнэлгээний зорилгыг чиглүүлнэ.
  9. Бага боловсролын түвшинд эх хэл, тоо тоолол, хүрээлэн буй орчноо таньж мэдэх, түүнийг хайрлан хамгаалах, суралцах үйл ажиллагаагаа зохион байгуулах, мэдээлэлтэй ажиллах, оюуны сэтгэн бодох үйл үйлдлийг гүйцэтгэх чадвар, сурах хүсэл эрмэлзэлтэй болсон эсэхийг үнэлнэ.
  10. Суурь боловсролын түвшинд шинжлэх ухааны суурь мэдлэг ойлголтыг эзэмшин түүнийгээ ашиглах, амьдрал ахуйдаа зөв хэрэглэх, бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшсэн байдал, сурах сонирхол идэвх зүтгэл эрмэлзлийг үнэлнэ.
  11. Бүрэн дунд боловсролын түвшинд шинжлэх ухааны суурь мэдлэг ойлголт, түүнийгээ ашиглах чадвар, мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах, хамтран ажиллах, харилцах, чадваруудыгэзэмшсэн байдлыг үнэлнэ.
  12. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг хөгжлийн онцлогт тохирсон үнэлгээний аргазүйг шинээр нэвтрүүлнэ.
  13. Үнэлгээний үр дүнг сургалтын амжилтын чанарыг сайжруулах, багш, сурагчдын хөгжил, ахиц амжилтыг дээшлүүлэх үндсэн суурь мэдээлэл болгон ашиглах үр дүнгийн эргэх холбоог боловсролын системийн циклд нэвтрүүлнэ.

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

 

Хавсралт материалууд:

Өөрийн үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээний хамаарал

Зураг 1: V ангийн чанарын үнэлгээ ба улсын шалгалтын үр дүн

Зураг 4: IX ангийн чанарын үнэлгээ ба улсын шалгалтын үр дүн

Зураг 5: XII ангийн чанарын үнэлгээ ба улсын шалгалтын үр дүн

Хүснэгт 1а: Стандарт үнэлгээний түвшин

Түвшин

Хувь

Түвшин бүрийн хүрэх үр дүн

VIII

90-100

Мэдлэг, чадвар, үйлийн барил эзэмших үйл явц нь хандлага үнэлэмж төлөвшсөн бол;

VII

80-89

Аливаа асуудлыг судлан шинжлэх арга барил эзэмшин асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах  зөв шийдвэр гаргах чадвар эзэмшсэн бол;

VI

70-79

Аливаа  юмс үзэгдлийг ажиглах, харьцуулах, задлах, учир шалтгаант холбоо уялдааг тогтоох, гол шинжийг гол бус шинжээс нь ялгах замаар мэдлэгээ өөрөө бүтээж түүнийгээ ашиглах, амьдрал ахуйдаа хэрэглэх чадвартай бол;

V

60-69

Өмнө эзэмшсэн мэдлэг, үйлийн барилаа шинэ нөхцөлд хэрэглэх чадвартай бол;

IV

50-59

Өмнө эзэмшсэн мэдлэг, үйлийн барилаа танил нөхцөлд хэрэглэх чадвартай бол;

III

40-49

Сурах арга барил, танин мэдэх үйлийн барил эзэмшиж байгаа.

II

30-39

Танин мэдэх үйлийн барил эзэмшээгүйгээр хуулбарлах буюу тогтоож цээжилдэг  бол;

I

0-29

Агуулгыг огт эзэмшээгүй буюу зарим нэг зүйлийг  хооронд нь уялдаа холбоогүйгээр салангид тогтоодог бол;

 

Хүснэгт 1б: Стандарт бус үнэлгээний түвшин

Үгэн үнэлгээ

Хүрэх үр дүн

I-V анги

VI-XII анги

Маш сайн

Аливаа зүйлийн ялгаатай шинжид үндэслэн ангилах, төсөөтэй шинжид үндэслэн нэгтгэх, шалтгаан үр дагавар, холбоо хамаарлыг тогтоон асуудал шийдвэрлэх чадвартай болсон бол;

Аливаа  юмс үзэгдлийг ажиглах, харьцуулах, задлах, учир шалтгаант холбоо уялдааг тогтоох, гол шинжийг гол бус шинжээс нь ялгах замаар танин мэдэж, асуудал шийдвэрлэх чадвартай болсон бол;

Сайн

Өмнө эзэмшсэн мэдлэг, арга барилаа танил ба шинэ нөхцөлд хэрэглэх,  аливаа зүйлийг задлах, харьцуулах,  ялгаатай ба төсөөтэй шинжийг илрүүлэх чадвар эзэмшсэн бол;

Өмнө эзэмшсэн үйлийн барилаа танил ба шинэ нөхцөлд хэрэглэх чадвартай бол;

Сайжирч байгаа

Сурах арга барил эзэмшиж мэдлэг, арга барилаа танил нөхцөлд хэрэглэх чадвартай болсон бол;

Сурах арга барил, танин мэдэх үйлийн барил эзэмшиж, танил нөхцөлд хэрэглэх чадвартай бол;

Анхаарах шаардлагатай

Сурах арга барил эзэмшээгүй, хуулбарлах, тогтоож цээжилдэг  бол;

Танин мэдэх үйлийн барил эзэмшээгүйгээр хуулбарлах буюу тогтоож цээжилдэг  бол;

Хангалтгүй

Бие даан сурах, хамтран ажиллах, харилцах, сэтгэн бодох чадвар эзэмшээгүй бол;

Зарим нэг зүйлийг  хооронд нь уялдаа холбоогүйгээр салангид тогтоосон бол;

Зураг 2: Улсын шалгалтыг зохион байгуулах ажлын зураглал

Зураг 3:Чанарын үнэлгээний судалгааны бүтэц, зохион байгуулалт

Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд