Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын эрх зүйн зохицуулалтыг

боловсронгуй болгох үзэл баримтлал

 

Нэг. Баримтлах зарчим

Салбарын эрх зүйн орчныг дараах зарчимд тулгуурлан боловсронгуй болгоно:

  • хуульд нийцсэн байх;
  • боловсролын хөгжлийн чиг хандлага, нийгмийн захиалга болон боловсролын   харилцаанд оролцогчдын эрэлт, хэрэгцээг харгалзсан байх;
  • зохицуулах харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгасан, асуудал нь тодорхой, өөр хоорондоо зөрчилгүй, уялдаатай байх;
  • харилцааг зохицуулахад хэрэглэх нэр томьёо нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хоёрдмол, салаа утга агуулсан шинжгүй, ойлгомжтой байх;
  • практикт хэрэгжих боломжтой байх;
  • олон нийтийн оролцоог хангасан байх.

 

Хоёр. Шийдэх асуудал

            Ерөнхий боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд дараах асуудлыг шийдвэрлэнэ:

Багшийн хөгжил, нийгмийн баталгаа:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, албан хаагчийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны үнэлгээ хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх асуудлыг шийдвэрлүүлэх;
  2. Багш, удирдах ажилтан, албан хаагчийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг хянан судалж, багшийн ажлын чиг үүргийг шинжлэх ухааны үндэстэй тогтоох, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх;
  3. Ажлын туршлага, ур чадвар, ачаалалд суурилсан, ажлын үр дүн, бүтээмж, чанараар цалинждаг цалин хөлсний шударга, ил тод, нээлттэй шинэ тогтолцоо бүрдүүлэх;
  4. Багш, удирдах ажилтан болон бусад албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх;
  5. Багшийн ажлыг үнэлэх зохицуулалтыг өөрчлөх
  • хүүхдийн хөгжлийн ахиц өөрчлөлт, амжилтаар үнэлэх, сургалтын үр дүнд суурилсан үнэлгээ
  1. Багшид мэргэжлийн зэрэгт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндсэн чиг үүргийн ажлын үр дүнтэй хамааралтай болгон шинэчлэх
  • ур чадвараа үр дүн болгож буйг үнэлэх,хугацааг уян хатан болгох,
  • зэрэг олгох, цуцлах эрхийг сургуульд шилжүүлэх
  1. Хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйланг хичээллүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлал боловсруулах;
  2. Сургуульд хуулиар хориглоогүй, үндсэн чиг үүрэгт зөрчилгүй, суралцагчийн эрх ашигт хохиролгүй үйл ажиллагаа эрхэлж, орлого олох, зарцуулах эрхийг нээх, энэ харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгох.

 

Сургалтын чанар, үнэлгээ:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлогын шинэ үзэл баримтлал боловсруулах;
  • Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангид 2020 оноос тогтвортой мөрдөх сургалтын төлөвлөгөө
  • Монгол хэлний сургалтын цогц шинэчлэлийн бодлогын чиглэл
  • Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр
  • Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр
  • Амьдрах ухааны чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр
  • Сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, мэргэжил сонгоход зөвлөх үйлчилгээний хөтөлбөр
  1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлт, хөтөлбөрийг үнэлэх, шинэчлэх харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэх;
  2. Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээ болон боловсролын чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
  3. Ерөнхий боловсролын сургуульд төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах харилцааг өөрчлөн шинэчлэх;
  4. Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах харилцааны зохицуулалтыг өөрчлөх;
  5. Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших харилцааны зохицуулалтыг шинэчлэх;
  6. Сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх харилцааг шинэчлэх;
  7. Сурах бичгийн түрээс, эргэлтийн сангийн зохицуулалт бий болгох;
  8. Цахим сурах бичиг, сургалтын нээлттэй хэрэглэгдэхүүн боловсруулах, хөгжүүлэх, ашиглах зохицуулалтыг тодорхойлох.

 

Тэгш хамран сургах, тэгш боломж олгох:

  1. Сонсгол, хэл яриа, хараа, оюун ухааны бэрхшээлийн ялгаатай байдалд нийцсэн тусгай сургалтын шинэ үзэл баримтлал, зарчим, зохион байгуулалтыг тодорхойлсон бодлого боловсруулах;
  2. Брайль үсгийн стандарт боловсруулах;
  3. Ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
  4. Ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суралцуулах, анги, бүлэг нээх  харилцааг тодорхой болгох;
  5. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцах чадамж, сонирхол, хэрэгцээнд тулгуурласан, эрүүл мэнд, хөгжлийн ахиц өөрчлөлтийг нь дэмжсэн уян хатан сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан сургалтын төлөвлөгөө, үнэлгээний арга зүйг боловсруулах;
  6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ганцаарчилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний жишиг шаардлага боловсруулах;
  7. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн хөгжлийн ахиц, өөрчлөлтийг үнэлэхэд чиглэсэн үнэлгээний журам боловсруулах;
  8. Тусгай хэрэгцээт боловсролын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах;
  9. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам боловсруулах.

 

Хүүхдийн хөгжил ,төлөвшил, хамгаалал:

  1. Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого боловсруулах;
  2. Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэхтэй холбогдох харилцааны зохицуулалтыг тодорхойлох;
  3. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах харилцааны зохицуулалтыг бий болгох;
  4. Сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн стандарт боловсруулах;
  5. Ерөнхий боловсролын сургуульд үдийн хоолны үйлчилгээг нэвтрүүлэх бодлого боловсруулах;
  6. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хоол хүнсний хангамж, үйлчилгээ, хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангах стандарт, технологийн горимыг зохицуулсан зохицуулалт бий болгох.
Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд