Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл

Илтгэлийн дэлгэрэнгүй

Боловсролын тухай хуулийн шинэчлэл

 

 Өнөөгийн байдал:

Эрх зүйн орчны хөгжил:

  1. Боловсролын хууль, 1991 он
  2. Боловсролын тухай хууль, 1995 он
  3. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2002 он
  • Боловсролын тухай хууль бүтцийн хувьд үзвэл боловсрол, сургалтын байгууллага болон боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлсон шинжтэй.
  • Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2002 онд батлагдсанаас хойш нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ /2012-2016 онд жил бүр тодорхой хэмжээнд өөрчлөлт орсон/2016 онд 4 удаа/
  • Боловсролын тухай хуулийн 48 зүйлийн 87,5 хувь буюу 42 зүйлийн 203 хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон /өөрчлөлт орсон 96, нэмэлт оруулсан 33, өөрчлөн найруулсан 49, хүчингүй болгосон заалт 25 байгаа бол 114 заалт шинээр нэмсэн/
  • Бага, дунд боловсролын тухай хууль /2002 он/-д 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна/өөрчлөлт оруулсан заалт 58, хүчингүй болгосон заалт 10, шинээр нэмсэн заалт 21/
  • Объектив хүчин зүйлээс хамаарч хууль тогтвортой бус байна:
    • УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн баримт бичиг 4 жилийн давтамжтай өөрчлөгдөж байна.
  • Нийгэмд үүсч байгаа сөрөг үйл явдал, болзошгүй эрсдэл болон бусад нөхцөл байдлаас хамаарч хуульд өөрчлөлт орж байна (бодлого, сургалтын хөтөлбөр гэх мэт)

 

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага:

  1. суурь харилцааны эрх зүйн зохицуулалт бүхий хууль (Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт)-иудыг дагаж өөрчлөлт орсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдсан/системгүй;
  2. хуулийн зарим зохицуулалт ач холбогдлоо алдаж, үүссэн асуудлыг зохицуулах чадамжгүй болсон (хуулиар зохицуулж байгаа харилцаа тухайн үеийн нийгмийн эрэлт, шаардлагад нийцэж түүхэн үүргээ гүйцэтгэсэн);
  3. боловсролын хөгжлийн шаардлагаар нийгэмд шинээр үүсч буй эрэлт хэрэгцээнд тохируулахад чиглэсэн хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх зохицуулалт бий болгох;
  4. боловсролын үйлчилгээний процессын асуудал/сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр батлах процесс, хөтөлбөрийг ямар хугацаанд  мөрдөх гэх мэт/-ыг тодорхой болгох;
  5. салбарын бодлогын залгамж чанар, харилцан уялдаа, тогтвортой байдлыг хадгалах;
  6. зарим харилцааны зохицуулалт тодорхой бус, орхигдсон асуудлыг хуульд нэг мөр ойлгож тусгах.

 

Шийдэх асуудал:

 

  1. Боловсролын үйл ажиллагааг субъектив нөлөөнөөс ангид байлгах (тогтвортой бүтэц, сонгон шалгаруулалт, томилгоо, ажил, албан тушаал эрхлэхэд шаардагдах чадвар, мэргэшсэн байдлын шаардлага, шалгуурыг тодорхой болгох), удирдлагын томилгоонд салбарын мэргэжлийн удирдлагын оролцоог бодитой болгох хууль, эрх зүйн зохицуулалт бий болгож, улс төрийн нөлөөллийг арилгах;
  2. Ерөнхий боловсролын сургуулийн үүргийг шинээр авч үзэх/зорилго, зориулалтыг хүмүүнлэг үзэл баримтлалын үүднээс хандах/;
  3. Сургалтын үйл ажиллагаанд заавал мөрдөх хэм хэмжээ /үнэт зүйлс/ тодорхойлсон сургалтын бодлого /хөтөлбөрт тавигдах шаардлага, үнэлгээ, дүгнэлт гаргах, хөтөлбөр шинэчлэх цикл зэрэг/-той байх асуудлыг хуульчилж, хэн нэгэн этгээд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр оролддог субъектив нөлөөллийг арилгах;                           
  4. Сургалтын төлөвлөгөө боловсруулахад баримтлах хэм хэмжээг хуульчлах (суралцагчийн хэрэгцээнд нийцсэн, уян хатан сургалтын зохион байгуулалт, төлөвлөгөөтэй байх гэх мэт);
  5. Ахлах ангид сурагчид сонирхол хэрэгцээ, ирээдүйд эзэмших мэргэжлийн сонголтод суурилсан, уян хатан сургалтын зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэх, ерөнхий боловсролын сургуульд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ бий болгох (ялгаатай нөхцөлд нийтлэг зорилготой боловсролын үйлчилгээг хэрхэн адил тэгш боломжтойгоор хүргэх вэ?);
  6. Сурагчдын хөгжил, төлөвшилд багшийн адил үүрэг гүйцэтгэдэг зарим багш, ажилтан (дотуур байрын багш, насан туршийн боловсролын багш, нийгмийн ажилтан)-ы ээлжийн амралтын хоногийг бусад багш нартай адил болгох, нийгмийн баталгаагаар адил тэгш хангах;
  7. Багшийн ёс зүйн дүрмийн хамрах хүрээг өргөжүүлж багш, ажилтантай холбоотой гарч буй ёс зүйн асуудлыг байгууллагын түвшинд багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо, хяналт дор шийдэж байх ёс зүйн зөвлөлийг сургууль дээр ажиллуулах;
  8. Багшийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт тусгах;
  9. Сурах бичиг хангамжийг нэмэгдүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчаас сурах бичигт зарцуулдаг зардлыг багасгахад үр дүнтэй арга хэлбэр болох нь батлагдсан сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сангийн тогтолцоог хөгжүүлэх;
  10. Сургууль, багш нарт академик эрх чөлөөг, хариуцлагын хамт шилжүүлэх (байгууллагын бие даасан байдал, хариуцлагын механизмыг тодорхой болгох);
  11. Боловсролын чанарын хяналт, баталгаажилтын тогтолцоог дахин хянах;
  12. Суралцагчийн нийгмийн баталгаа /нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх зүйн орчин бүрдүүлэх/
Ирсэн саналууд
Санал бичих

Зөвлөмжүүд